Skip to content
| Marketplace
Sign in
Visual Studio Code>Programming Languages>MongolScriptNew to Visual Studio Code? Get it now.
MongolScript

MongolScript

BestSoft

|
2 installs
| (0) | Free
MongolScript 1.0: Mongolian syntax with a TypeScript compiler.
Installation
Launch VS Code Quick Open (Ctrl+P), paste the following command, and press enter.
Copied to clipboard
More Info

MongolScript — VS Code extension v1.0

Монгол хэлээр алгоритм, программчлал сурахад зориулсан TypeScript-д суурилсан .ms хэл. MongolScript 1.0 синтаксийг lexer → parser → AST → TypeScript → JavaScript урсгалаар хөрвүүлнэ.

Хэлний түлхүүр үг, төрлийн суурь нэр, үгэн операторыг зөвхөн Монгол хэлбэрээр бичнэ. Англи нийцлийн синтакс байхгүй: тоо, зэрэгцээ, хүлээ, тогтмол, утга төрөл, утга нь Т хэрэглэнэ. Баримтын «Үүссэн TypeScript» хэсэг нь хөрвүүлэлтийн харьцуулалт юм.

хувьсагч нас тоо := 20
тогтмол нэр := "Бат"

хэрэв нас >= 18 бол `${нэр} насанд хүрсэн` гэж бич
нас += 1
хэрэв нас = 21 бол { "21 настай боллоо" гэж бич; "Амжилттай" гэж бич }

тоо функц нэм(а тоо, б тоо) => а + б
нэм(2, 3) гэж бич

тогтмол оноонууд := [85, 60, 95]
оноонууд.шүү(оноо => оноо >= 80).урт гэж бич

:= утга олгоно; = хатуу тэнцүүг шалгана. Догол мөр синтакст оролцохгүй. Нөхцөл, давталтын дараах нэг команд хаалтгүй; олон команд {} дотор байна. Мөрөөр тусгаарласан командын ; сонголттой, нэг мөрийн олон командыг ;-аар тусгаарлана.

Хэлний дүрэм, жишээ, хүрээ · Хэлний тодорхойлолт (PDF) · Framework spec · Стандарт сан ба орчны spec · Бүх синтаксийн жишээнүүд · Эхлэх жишээ

Албан ёсны тодорхойлолт © 2026 Төмөрболдын Золбоо. Тодорхойлолтын эрхийн мэдэгдэл төслийн программ хангамжийн MIT лицензээс тусдаа.

Өмнөх гарын үсэгтэй хэвлэл: PDF · LaTeX эх · SHA-256. Шинэчилсэн баримтууд үүнийг дарж солихгүй.

Боломжууд

  • Монгол синтакстай зарлал, нөхцөл, давталт, функц, төрөл, загвар, async/await, алдаа боловсруулалт, импорт/экспорт.
  • TypeScript-ийн төрөл шалгалт; эх .ms дээрх алдааны байрлал.
  • Стандарт объект, аргын Монгол нэршлийг төрөлд тулгуурлан хөрвүүлнэ; хэрэглэгчийн талбарын нэрийг хадгална.
  • Syntax highlighting, autocomplete, hover, snippets.
  • MongolScript: Алдаа шалгах, JavaScript урьдчилан харах, JavaScript болгон хөрвүүлэх, Ажиллуулах (Node.js) командууд.
  • Run цэс: .ms файл дээр F5 (debug) / Ctrl+F5 (debug-гүй). launch.json-д "type": "mongolscript" тохиргоо нэмж болно (program, args, cwd, env, console). Алдаатай бол ажиллахгүй, Problems цонхыг нээнэ.
  • Problems цонх: засварлах, хадгалах үед алдааг шууд харуулна; status bar дээрх алдааны тоог дарж нээнэ.
  • Tasks: Terminal → Run Task → mongolscript (check / compile / run); Ctrl+Shift+B хөрвүүлнэ. $mongolscript problem matcher алдааг Problems-д гаргана.
  • Outline / breadcrumbs / Ctrl+Shift+O: загвар, функц, хэв, төрөл, тогтмолуудыг харуулна.
  • Editor-ийн ▶ товч, баруун товчны цэс, Explorer-ийн цэс, Ctrl+Alt+N (ажиллуулах).
  • Локал .ms / .msx модулийн хамаарлуудыг хамт хөрвүүлнэ.
  • .msx дээр React JSX, props, fragment, event handler, hook дэмжинэ. React жишээ.

Эх кодоос ажиллуулах

  1. Энэ хавтсыг VS Code-д нээ.
  2. F5 → Run Extension.
  3. Нээгдсэн Extension Development Host-д examples/hello.ms-ийг нээ.
  4. Command Palette (Cmd+Shift+P / Ctrl+Shift+P) → MongolScript: Ажиллуулах (Node.js).

TypeScript compiler болон стандарт төрлүүд vendor/ дотор багтсан. Энгийн .ms хөрвүүлэлтэд нэмэлт хамаарал хэрэггүй. React жишээ болон бүрэн тестүүдэд эхлээд npm install ажиллуулна. VS Code 1.85+ хэрэглэнэ. Байгаа VSIX файлыг Extensions → ... → Install from VSIX...-ээр суулгаж болно.

Шалгалт

npm test
npm run typecheck

Тестүүд гүйцэтгэлийн үр дүн, блокийн хамрах хүрээ, MongolScript синтакс, төрөл зөрчил, олон файлын импорт болон diagnostics-ийн байрлалыг шалгана. typecheck нь үүсгэсэн TypeScript програмуудыг дахин strict, noEmit горимоор шалгана.

Тохиргоо ба хязгаар

mongolscript.strict, mongolscript.diagnostics, mongolscript.javascriptTarget, mongolscript.module, mongolscript.decorators, mongolscript.project, mongolscript.compilerOptions тохиргоонуудтай. Хамгийн ойрын mongolscript.json эсвэл tsconfig.json-ийн extends/files/include/compilerOptions-ийг уншина. Editor-т explicit тохируулсан утга project option-ийг давна. Цорын ганц синтакс нь MongolScript 1.0: утга олгоход :=, хатуу тэнцүүг шалгахад = хэрэглэнэ.

.msx файлыг Preview/Compile командаар хөрвүүлнэ; VS Code нь browser/bundler-д зориулсан ES module үүсгэнэ. Node Run команд .msx-ийг шууд ажиллуулахгүй. .ms Run/F5 нь CommonJS/Node ESM болон анхны Монгол эх рүү холбосон source map ашиглана. AMD/UMD/System гаралтад зориулалтын loader хэрэглэнэ. Дэлгэрэнгүй хүрээ LANGUAGE.md-д бий.

Хэлний тодорхойлолт

Хэлний тодорхойлолт (PDF) · Markdown эх · Шийдвэрүүд · EBNF.

MongolScript 1.0-ийн бие даасан тодорхойлолт: 12 бүлэг, 235 хэсэг, дүрмийн A хавсралт, 157 үйлдвэрлэл. MongolScript-ийн эхийн бичлэг, нэрийн хүрээ, төрлийн нийцэл, ажиллах үеийн зан төлөвийг өөрийн дүрмээр тайлбарлана. Үндсэн PDF 142 хуудастай. Өөр хэлний хос жишээ, хөрвүүлэлтийн харьцуулалт агуулахгүй.

202 зөв жишээ, 59 няцаах жишээ, 12 олон файлтай хэрэглээг оруулсан. Лексик ба үнэлэх дарааллын 27 нэмэлт жишээг хөрвүүлж, ажиллуулж, үр дүнтэй тулгасан. Үндсэн баримтын нэр нь «MongolScript 1.0 — Хэлний тодорхойлолт». Өмнөх гарын үсэгтэй баримтыг тусад нь хадгална. Фреймворк болон стандарт сангийн баримтууд тусдаа хэвлэлтэй.

Баримтыг дахин бүтээх ба шалгах дараалал: тодорхойлолтын эх. Бодит хуудас, SHA-256 болон жишээний тоог docs/specification/build-summary.json хадгална.

Тодорхойлолттой тулгасан жишээнүүд

388 жишээний индекс · Дүрэм ба жишээний холбоос. Жишээ бүрийн эх, хүлээх үр дүн, дагалдах файл, тохиргоог нэг хавтаст хадгална. npm run examples:check нь бодит гүйцэтгэл, статик гэрээ, няцаах болон дүрслэлийн шалгалтыг тусад нь тайлагнана. npm test мөн энэ багцыг хамруулна.

  • Contact us
  • Jobs
  • Privacy
  • Manage cookies
  • Terms of use
  • Trademarks
  • Your Privacy Choices
  • Consumer Health Privacy
© 2026 Microsoft